FAQ

Түгээмэл асуултууд

Апп дотор төлбөр харагдахгүй байх шалтгаан, Pro эрх авах алхам, Basic/Pro/Teacher эрхийн ялгааг энгийнээр тайлбарлав.

Basic

Үнэгүй
  • Асуулт уншиж, үнэгүй боломжуудыг ашиглана.
  • Зарим хариу, бодолт, тайлбарт зоос хэрэгтэй.
  • Pro сорил болон нэмэлт боломжууд хязгаартай.

Pro

Сурагчдад
  • Бодолт, видео/зурган тайлбар зэрэг нэмэлт боломжууд нээгдэнэ.
  • Ихэнх төлбөртэй сорилыг зоосгүй ашиглана.
  • Эрх дуусах хүртэл Pro боломжууд идэвхтэй байна.

Teacher

Багш нарт
  • Апп дээр Pro боломжуудыг нээнэ.
  • Сорил үүсгэх, анги удирдах зэрэг багшийн модулиуд веб дээр ажиллана.
  • Teacher эрх идэвхтэй хугацаандаа ашиглагдана.
Апп дотор яагаад төлбөр авахгүй вэ?

Аппын дэлгүүрийн дүрэм болон төлбөрийн бодлогоос шалтгаалаад Android/iOS апп дотор QPay, checkout, төлбөрийн товч, гаднын төлбөрийн линк байхгүй.

Pro эрх авахын тулд яах вэ?

GoPuujin веб рүү өөрийн бүртгэлээр нэвтэрнэ. Дараа нь /pro хуудсаас Pro багцаа сонгож төлбөрөө хийнэ.

/pro хуудас руу очих
Үнэ хаана харагдах вэ?

Pro болон Teacher эрхийн үнэ зөвхөн вебийн /pro хуудсан дээр харагдана.

/pro хуудас руу очих
Төлбөр хийсний дараа апп дээр яаж идэвхжих вэ?

Веб дээр төлбөр амжилттай болсны дараа таны бүртгэл дээр эрх идэвхжинэ. Апп руугаа дахин нэвтрэх эсвэл богино хугацаанд хүлээхэд эрх синк хийгдэнэ.

Зоос гэж юу вэ?

Зоос нь Basic хэрэглэгч бодолт, тайлбар зэрэг зарим төлбөртэй боломжийг нэг нэгээр нь нээж үзэхэд хэрэглэгдэнэ.