Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго
Сүүлд шинэчилсэн: 2026-10-04
Гөү Пуужин сургалтын платформ нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
- Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
- "GoPuujin”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, Хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хялбар, энгийн шийдэл бүхий үйлчилгээг санал болгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч энд зааснаас өөр зорилгоор мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.
- Энэхүү “Нууцлалын бодлого”-д заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
“Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
“Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, Хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;
“Мэдээлэл ашиглах” гэж үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг; - Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
- Хэрэглэгч өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийн дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх эрх зүйн үр дагаврыг бие даан өөрөө хариуцна.
Цуглуулж, боловсруулж, ашиглах мэдээллийн жагсаалт
Мэдээлэл хариуцагч "GoPuujin"-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
- Хэрэглэгчийн цахим хаяг /Үүнд: Gmail, e-mail, утасны дугаар/ захиалгын болон гүйлгээний түүх, аватар зураг бүхий мэдээллүүд;
- "Data Puujin" дээр хийгдсэн гүйлгээнд хамаарах хүлээн авагчийн нэр, мөнгөн дүн, шилжүүлгийн огноо, ашигласан сорилын асуултууд, гүйлгээний баталгаажилтад хамаарах мэдээллүүд
- Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд;
- Зургаар бодох болон Монгол бичиг хөрвүүлэгчид оруулсан зураг, түүнээс уншсан текст, бодолтын түүх (дэлгэрэнгүйг доор).
Зургаар бодох ба Монгол бичгийн уншигч
Вэб болон апп-ын «Зургаар бодох», «Монгол бичиг хөрвүүлэгч» хэсэгт оруулсан зургийг дараах байдлаар ашиглана. Үүнд:
- Зургийг зөвхөн асуултыг уншиж, бодолт гаргах зорилгоор боловсруулна. Доор дурдсанаас бусад тохиолдолд зургийг хадгалахгүй. Уншсан текст, хичээл, анги, бодолтыг таны түүхэнд хадгална. Зурагтай асуултын хувьд сонгосон хэсгийн жижигсгэсэн зургийг асуулттай хамт хадгалж болно.
- Асуултыг уншихын тулд зургийг манай AI үйлчилгээ үзүүлэгч (Google Gemini API) рүү зөвхөн боловсруулах зорилгоор илгээнэ. Төлбөртэй API ашигладаг тул илгээсэн агуулгыг загвар сургахад ашиглахгүй. Монгол бичгийн зургийг манай Google Cloud сервер дээр ажилладаг өөрсдийн уншигч уншина.
- Монгол бичгийн уншигч зургийг уншиж чадаагүй, эсвэл ихээхэн хэсгийг нь уншиж чадаагүй бол тухайн зургийг 7 хоног хадгална. Үүнийг зөвхөн манай баг уншигчийн алдааны шалтгааныг олж, уншигчийг сайжруулах зорилгоор харна. 7 хоногийн дараа автоматаар устгана. Эдгээр зургийг сургалтад автоматаар ашиглахгүй, дасгалын санд нэмэхгүй. Зургийн эзэмшигч дараа нь сургалтад ашиглах зөвшөөрөл өгсөн бол админ зөвшөөрлийг бүртгэж, тусдаа хуулбарыг хяналтад хадгалж болно. Зөвхөн хүн зурагтай тулгаж баталсан үгс сургалтад орно.
- Уншилтаа шалгуулахаар илгээхдээ «Сургалтад ашиглахыг зөвшөөрөх»-ийг сонгосон, эсвэл буруу уншсан үгийг мэдэгдсэн бол тухайн зургийг уншилттай нь хамт уншигчийг сургах өгөгдөл болгон хадгална. Үүнийг манай баг болон бидний эрх олгосон шалгагч хянана. Та хүссэн үедээ устгуулах хүсэлт гаргаж болно.
- Чанар, зохиогчийн эрхийн шалгалт хийсний дараа асуултын текст болон шаардлагатай зургийг таны бүртгэлээс салгаж, дасгалын санд нэмж болно.
Бүртгэл болон мэдээлэл устгах
Хэрэглэгч өөрийн GoPuujin бүртгэл болон түүнтэй холбоотой мэдээллийг устгуулах хүсэлт гаргах боломжтой. Дэлгэрэнгүй зааврыг GoPuujin account deletion хуудаснаас үзнэ үү.
Бидэнтэй холбогдох
datapuujin@gmail.com имейл хаягаар санал хүсэлт, өргөдөл гомдлыг авч хэлэлцэнэ.

