Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026-10-03

Үйлчилгээний нөхцөл

“www.gopuujin.mn” нь онлайн сургалтын орон зайг бий болгож, аливаа хичээлийг цахимаар авах боломжийг олон нийтэд хүргэнэ.

Агуулга

Веб сайтын загвар нь Fireship LLC-н нээлттэй платформоос сэдэвчлэн, тухайн эх кодоор түүчээлэн бүтээсэн болно.

Гишүүнчлэл

Disclaimer

Тус сайтад байгаа бүх контент агуулга нь ямар нэгэн зохиогчийн эрхийн зөрчилгүй, зөвхөн өөрсдийн (original) контентуудыг хичээлийн агууллага дээрх нээлттэй өгөгдөл дээр суурьлан бүтээж буйг мэдэгдэж байна.

Оюуны өмчийн эрх

Зургаар бодолт хийлгэх

"Зургаар бодолт хийлгэх" үйлчилгээгээр та асуултын зургийг авч, бодолт авах боломжтой. Энэ үйлчилгээний хувьд дараах нөхцөл үйлчилнэ:

  • Таны авсан зургийг бид хадгалдаггүй. Зураг нь зөвхөн асуултыг таних зорилгоор боловсруулагдаж, дараа нь устгагдана.
  • Зургийг таних зорилгоор манай хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгч (Google Gemini API) рүү илгээнэ. Тус үйлчилгээ нь төлбөрт хувилбар бөгөөд илгээсэн өгөгдлийг загвар сургахад ашиглахгүй.
  • Танигдсан асуултын текст болон зурагт тайлбар нь таны бүртгэлийн түүхэнд хадгалагдана. Та эдгээрийг апп доторх түүхээсээ харах боломжтой.
  • Асуултын текстийг нэргүйчилсэн байдлаар (таны хэн болохыг илтгэх мэдээлэлгүйгээр) манай дасгалын санд нэмж, бусад сурагчдад хүргэж болно.
  • Бусдын зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг зөвшөөрөлгүйгээр байршуулахгүй байхыг хэрэглэгчээс хүсэж байна.
  • 7 хоногийн эрхэд Pro-д 15 Photo Solve кредит, Teacher-т 20 кредит багтаж, Даваа гараг бүр шинэчлэгдэнэ. Сарын, улирлын болон жилийн эрхэд Pro-д сар бүр 60 кредит, Teacher-т сар бүр 80 кредит багтаж, сар бүрийн 1-нд шинэчлэгдэнэ.
  • Амжилттай гарсан нэг хариу бүрт 1 кредит ашиглана. Хуудсан дээрх бодлогыг ялгах, асуултыг таних боломжгүй эсвэл бодолт амжилтгүй болсон хүсэлтэд кредит хасахгүй.
  • Ашиглаагүй кредит дараагийн хугацаанд шилжихгүй. Кредит дууссаны дараа үнийг урьдчилан харуулж, хэрэглэгч зөвшөөрсөн тохиолдолд зоосоор үргэлжлүүлэх боломжтой. Basic хэрэглэгч Photo Solve-ийг зоосоор ашиглана.